Тайландын өмнөд хэсэгт орших Кох Тао арлаас Британийн хоёр жуулчны цогцос олджээ. Хохирогчдыг зээтүүгээр цохиж, толгойд нь гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна. Тэд хорь гаруй насны залуус байсан бөгөөд цогцсыг нь Бангкокын шүүх эмнэлэг рүү илгээлээ. Цагдаа нар уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж, камерын бичлэгүүдийг шалгаж эхэлжээ.
Цагаан элстэй энэхүү арал дээр жуулчид шумбах дуртай байдаг. Гэтэл ийм харгис хэрэг гарсан нь Тайланд, Британийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Британийн элчин сайдын яам хэргийг яаралтай мөрдөн шалгахыг орон нутгийн эрх баригчдаас шаарджээ.

Сэтгэгдэл (1)