АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Баруун Африкт дэгдсэн Эбола вирус “дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж” буйг онцлоод халдвартай тэмцэхэд чухал үүрэгтэй оролцоно гэдгээ амласан байна. Гамшгийн бүс нутагт 3000 цэрэг илгээж, эрүүл мэндийн шинэ төвүүдийг барих ажлыг эхлүүлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2014 онд эбола вирусаар 2461 хүн халдварласны тэн хагас нь нас баржээ. Орчин үед эрүүл мэндийн салбарт ийм том хямрал нүүрлэх нь байж боломгүй зүйл гэдгийг олон улс хүлээн зөвшөөрчээ. Тиймээс тархалтыг бууруулах зорилгоор 1 тэрбум долларын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн юм.



























































