Португаль, Испанийн палентлогичид үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг нээж илрүүлсэн байна. “Өвсөн тэжээлт үлэг гүрвэл нь дэлхий дээрх хамгийн жижиг төрөл зүйлүүдийн нэгд багтана” гэж судлаач Фернандо Эскассо онцолжээ. 10 метр урт, 4-5 тонн жинтэй нь бусад аварга амьтдын идэш болдог байсан гэж эрдэмтэд үзэж байна.Энэхүү үлэг гүрвэл нь Хойд Америкийн Torvosaurus tanneri хэмээх өвсөн тэжээлтний ангилалд багтана. Гэхдээ шанааны яс, дээд эрүү, шүд нь Юрийн галавын үед буюу 150 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлтнүүдийнхээс харьцангуй том ажээ.

























































