Германы нисэгчгүй байлдааны онгоцууд удахгүй Киевийн батлан хамгаалах хүчин, цэрэг дайчдын хооронд байгуулсан түр эвлэрэх гэрээг хянахаар Украины нутаг дэвсгэр дээгүүр нисч магадгүй байна. Герман, Францын Батлан хамгаалах яам тагнуулын зорилготой нисэгчгүй байлдааны онгоцыг Украин руу илгээх талаар хэлэлцэж эхэлжээ. Өчигдөр Германы шинжээчид босогчдод эзэлсэн Луханск орчимд туршилт хийж, нисэгчгүй онгоц нисгэх боломжтой эсэхийг судалсан байна. Оросын хэвлэлд мэдээлснээр Германчууд 5000 метрийн өндөрт зургаан цагийн турш нисэх чадвартай онгоцыг илгээх гэнэ. Энэ нь ердөө 2,36 метр урт, 40 кг жинтэй бөгөөд дүрс бичлэг, гэрэл зургийг дамжуулах чадвартай юм. Энэ сарын 13-нд Украины ерөнхийлөгч Петро Порошенко нисэгчгүй онгоц байрлуулахыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.