Афганистаны нийслэл Кабул хот дахь АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний уршгаар 13 хүн шархдаж, гурван цэргийн албан хаагч алагдсан талаар Associated Press мэдээлэв. Талибан бүлэглэл энэхүү халдлагад хариуцлага хүлээнэ гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ. Халдлагыг үйлдсэн этгээд элчин сайдын яамыг дэлбэлэх зорилготой байсан ажээ. АНУ энэ оны сүүлээр Афганистанаас цэргүүдээ гаргахаар болсон ч халдлага тасрахгүй байна. Өнгөрсөн зургаан сарын дотор Афганд 1500 цагдаагийн албан хаагч, 1000 гаруй иргэн амиа алдсан талаар Дотоод яамнаас мэдээлэв.




























































