Titanic, Wolf of Wall Street киноны од Леонардо ди Каприо НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан элчээр томилогджээ. 39 настай од уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, 7 сая долларын хандив өргөж байсан юм. Тэрээр Нью-Йорк хотноо байгаль орчинд ээлтэй загвараар хийгдсэн орон сууцыг эзэмшдэг.


























































