Оросын эрх баригчид тэргүүн тэрбумтан Владимир Евтушенковыг мөнгө угаасан хэргээр гэрийн хорионд оруулжээ. “Sistema holding” компанийн захирал Евтушенков нь Башкирия мужийн газрын тосны хөрөнгөөс их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбоотой гэж Мөрдөн шалгах хорооноос сэжиглэж байна. 65 настай тэрбумтан нь Форбес сэтгүүлийн зарласнаар 9 тэрбум долларын хөрөнгөтэй, Оросын 15 дахь баян хүн юм. Түүнийг баривчилсан нь Юкос компанийн эзэн асан, өргөс торны цаана байж байгаад саяхан суллагдсан Михаил Ходорковскийн эсрэг өдөөн хатгалга гэж зарим бизнес эрхлэгчид, тайлбарлагчид үзэж байна.

























































