Нигерийн Кано хотын багшийн коллеж руу буутай этгээдүүд халдан 15 хүний амийг хороож, 34 хүнийг шархдуулжээ. Гэмт хэрэгтнүүд сургууль руу нэвтэрч орохоосоо өмнө хамгаалалтын цагдаа руу гал нээсэн байна. Энэ хэргийг 2009 оноос хойш Нигерьт хүчээ авсан Боко Харам бүлэглэл үйлдсэн гэж сэжиглэж байгаа ч хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа ажээ. “Дүрэмт хувцас өмссөн хүмүүс гэнэт дайрч, хаа сайгүй гал нээсэн” хэмээн гэрчүүд ярьжээ. Өнгөрсөн долдугаар сард Кано хотод дөрвөн өдөр дараалан таван халдлага гарсан юм. Мөн 2013 онд Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан хойд зүгийн Борно, Йобе, Адамава хотуудад онц байдал зарлаж байсан удаатай.

























































