
Эбола вирусын халдвар хурдацтай тархаж Гвиней, Либери, Сьерра Леоны эдийн засгийг сүйрүүлж байгааг Дэлхийн банк анхааруулжээ. Баруун Африкт нэг жилийн дотор Эбола вирусаар 2461 хүн халдварласан байна. Вирусын тархалт энэ хэвээрээ байвал ирэх оны сүүл гэхэд Баруун Африк олон тэрбум долларын хохирол амсах нь тодорхой болжээ. Гвинейн эдийн засгийн өсөлт 2,3 хувь, Сьерра Леон улсынх 8,9 хувиар буурна гэсэн тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан аж.
Сэтгэгдэл (2)