Шотландын ард түмэн Их Британийн бүрэлдэхүүнд багтах уу, аль эсвэл тусгаар тогтносон улс болох уу гэдэг асуудлаар саналаа өгөх гэж байна. Энэ баасан гаригийн өглөө болох түүхэн санал асуулгад оролцохоор нийт сонгогчдын 97 хувь буюу 4 сая 285 мянган иргэн нэрээ бүртгүүлжээ. Санал хураалт Шотландын 32 засаг захиргааны нэгжид нэгэн зэрэг явагдана. Аргайл, Бью зэрэг алслагдсан бүс нутгуудын сонгогчдын саналын хуудсыг тээвэрлэхээр нисдэг тэрэг, завь ашиглахаар болсон байна. Шотландын Засгийн газрын бэлтгэсэн баримтад бие даасан парламентын сонгуулийг 2016 оны тавдугаар сард явуулахаар тусгажээ. Мөн “Шотландын ард түмний үнэт зүйлсийг тогтоосон” өөрийн гэсэн Үндсэн хуулийг батлах шаардлагатайг дурджээ.
Хоёрдугаар сарын 4-нд нийтэлсэн санал асуулгын дүнгээр, хүн амын 32 хувь нь тусгаарлахын төлөө байна гэж “Scotsman” сонинд өгүүлжээ. Санал асуулгад оролцогсдын 47 хувь нь Их Британиас салах хүсэлгүй байна. Бусад 20 хувь нь хариулахад бэлэн биш гэнэ. Зөвхөн нэг хувь нь бүх нийтийн санал асуулгад оролцохгүй гэжээ.


























































Сэтгэгдэл (2)