АНУ-ын Төлөөлөгчдийн танхим “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй Сирийн босогчдыг сургаж, тоног төхөөрөмжөөр хангах ерөнхийлөгч Барак Обамагийн төлөвлөгөөг баталжээ. Танхимын 273 гишүүний 156 нь дэмжсэн байна. Ингэснээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Сенатаар яаралтай батлуулахаар болжээ. Обама Сирийн чөлөөт армид 3-5 мянган дайчинг сургахаар төлөвлөж байна. Мөн удахгүй Ирактай адил Сири рүү агаараар довтлох эсэх асуудлаар Сенатад санал хураах гэнэ. АНУ-ын засаг захиргаа хэт даврагчдын эсрэг тэмцэлдэж буй Иракт туслахаар өнгөрсөн наймдугаар сараас хойш агаараар довтолж байгаа билээ.

