Сирид цистицеркийн вакцинд хамрагдсан 15 хүүхэд нас барсаны дараа компанит ажлыг зогсоосон талаар Юнисеф, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Сирийн Идлиб суурин дахь дархлаажуулалтын компанит ажилд хамрагдсан хүүхдүүд хорвоог орхисон нь аймшигтай, цочирдом явдал боллоо хэмээн дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна. Идлиб суурингийн Жаржаназ дахь эрүүл мэндийн төвийн вакцинжуулалтыг хариуцсан эмчийн хэлж буйгаар вакцины хоёрдугаар шатыг хийлгэсэн хоёроос доош насны хүүхдүүдэд хүчтэй харшил өгсөн ажээ. Вакцин хүүхдүүдийн биеийг сулруулж, амьсгалыг нь боож үхэлд хүргэсэн байна.
Харин Сири дэхь хүний эрхийг хамгаалагчид 34-50 хүүхэд нас барсан гэж дээрх мэдээллийг няцаав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийн үхлийн шалтгааныг тодруулахаар шинжээчдийн багийг илгээлээ. Энэ хэргээс болоод Идлиб болон Деир Эззоур муж дахь дархжуулалтын компанит ажлыг түр хугацаагаар зогсоожээ.

Сэтгэгдэл (1)