
2013 онд хар салхи, цунами, үер зэрэг байгалийн гамшгаас 22 сая хүн орон гэрээсээ дүрвэсэн нь дайн, зөрчилтэй үеийнхээс гурав дахин өндөр үзүүлэлт юм. Дүрвэгсдийн 80 хувь нь Азийн иргэд ажээ. 1970-аад онтой харьцуулахад байгалийн гамшгаас болж дүрвэгсдийн тоо хоёр дахин өсчээ. Хотжилт, хүн амын нягтаршил нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. 2013 оны намар Филиппинд нүүрлэсэн хар салхины улмаас гэхэд 4 сая хүн орон гэрээ орхиж, Сахарын Африкийн Нигерь, Чад, Судан, Өмнөд Суданы иргэд үерийн улмаас зугтсан байх жишээтэй. 2050 он гэхэд Ази, Африкийн хүн ам хоёр дахин өснө гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байдаг тул хамгийн эрсдэлтэй бүс нутагт тооцогдож байна. Ялангуяа хөгжиж буй орнууд байгалийн гамшигт өртсөн тохиолдолд эргэн сэргэхэд хүндрэлтэй байдаг гэнэ.