
АНУ-ын Флорида муж улсад төрсөн охиноо зургаан хүүхдийнх нь хамтаар хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Өвөг эцэг нь 3 сараас 10 настай зээ нараа хөнөөсөн болохыг цагдаа нар тогтоосон байна. Хэрэгтэн 51 настай Дон Чарльз Спирит мөн ажээ. Тэрээр аймшигт хэргийг үйлдсэнийхээ дараа амиа хорложээ. Дон хүүхдүүдээ буудахаас өмнө гэр бүлийнхнийгээ заналхийлж байсан гэнэ.