
Шотланд улс Их Британийн бүрэлдэхүүнд багтсан хэвээр байх уу аль эсвэл тусгаар тогтносон улс болох уу гэдгийг шийдэх түүхэн сонголтоо хийж байна. Clackmannanshire мужийн сонгогчдын саналыг тоолоход 1906 нь “Үгүй”, 16350 нь “Тийм” гэж хариулжээ. Хойд хэсгийн Оркней, Шетланд арлуудын сонгогчид мөн тусгаар тогтнохын эсрэг саналаа өгсөн байна. Санал асуулгын эцсийн дүн өнөө орой гарна. Энэ хооронд тусгаар тогтнолыг дэмжсэн жагсагчид Гласговын төв дэхь Жеоржийн талбайд цугларчээ. Энэхүү компанит ажлыг Шотландын тэргүүн сайд Алекс Салмонд удирдаж байна.