АНУ-ын Айдахо мужид жолоочийн суганы үсийг гал асаагуураар шатаах гэсэн өсвөр насны хүүхдийн сахилгагүй үйлдлээс болж ноцтой осол гарчээ. Ford Bronco автомашинд зорчиж явсан таван хүн гэмтэж бэртсэн байна. Зорчигчдын хоёр нь машинаас шидэгдсэн бөгөөд азаар амь насанд аюул учруулахуйц гэмтэл аваагүй ажээ.Цагдаагийн хэлтсийн мэдээлж буйгаар 16 настай зорчигч 18 настай Тристиан Майерсийг жолоо барьж байхад нь гал гаргаж сандаргасан гэнэ. Хурдтай давхиж явсан жолоочийн анхаарал ийнхүү сарниж, машин онхолдсон байна. Зорчигчид бүгд суудлын бүстэй байсан тул амьд үлджээ.

























































