АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс Баруун Африкт дэгдсэн Эбола вирус аюултай түвшинд хүрсэнийг санууллаа. Хэрэв яаралтай нэмэлт арга хэмжээ авахгүй бол халдвар хагас сая хүнд тархах эрсдэлтэй гэж үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор вирус Гвиней, Сьерра Леон, Нигери, Сенегал, Либери улсын 5335 иргэнд халдварласны 2622 нь нас барсан ажээ. Байдал энэ хэвээр үргэлжилвэл ирэх аравдугаар сард тархалт 20 хувиар өсөх юм. Эрдэмтэд Эбола вирусыг эмчлэх төгс аргыг одоо хүртэл бодож олоогүй байна.



























































