
Шотланд бүх нийтийн санал асуулгаар Их Британид үлдэхээр болсоны дараа тэргүүн сайд, Үндэсний намын дарга Алекс Салмонд огцорчээ. Тэрээр тусгаар тогнохын төлөөх компанит ажлыг муу удирдсан тул ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ тэр Шотландын ард иргэдийн тал хувь буюу 5 сая гаруй иргэнийг сэргээж, тусгаар тогтнолд уриалан дуудсан билээ. Салмонд “Миний удирдагч байх хугацаа дуусч байгаа ч компанит ажил цаашид үргэлжилнэ. Энэ мөрөөдөл хэзээ ч мөхөхгүй” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр амлалтаа биелүүлэхийг Их Британийн үндсэн гурван намд сануулав.


























































Сэтгэгдэл (1)