Канадын Гадаад харилцааны сайд Жон Бэрд үүнийгээ “Путин ямар ч алсын хараагүй. Бид хүчирхийллийг дэвэргэж буй Путиний дэглэмийг зогсоохыг хүсч байна” хэмээн тайлбарлажээ.
Канадын шинэ хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын санхүүгийн томоохон байгууллага болох “Сбербанк”, Мытищины болон Калининий автомашины завод, далай тэнгисийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Тихомировын нэрэмжит шинжлэх ухаан судалгааны институт зэрэг байгууллага багтжээ. Мөн дээрх байгууллагуудыг Канадын аль ч банкаар гүйлгээ хийхийг 10 жилийн хугацаанд хориглосон байна.
Энэхүү шийдвэрийн дараа Ерөнхийлөгч Владимир Путин Крым дэх Оросын цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)