Малайзын иргэний агаарын тээврийн МН17 онгоцонд зорчиж яваад амиа алдсан Германы зорчигчдын ар гэрийнхэн Украины эрх баригчдыг хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөчихөөд үл тоомсорлож байгаа хэмээн буруутгаж, Европын хүний эрхийн шүүхэд хандахаар болжээ. Украин нислэгийн аюулгүй байдлыг хангахаас нааш агаарын замаа нээж болохгүй гэж Германы дөрвөн хохирогчийн өмгөөлөгч Эльмар Гиемулла ярьсан байна. Түүнийхээр гэм зэмгүй 298 иргэний амийг хохироосон Украинчууд хүний эрхийг зөрчсөнийхөө төлөө ар гэрийнхэн тус бүрт нь 1 сая евро төлөх хэрэгтэй гэнэ.
Амстердамаас Куала Лампур руу нисч явсан онгоц гадны нөлөөтэйгөөр сүйрсэн болохыг нотолсон билээ. Барууны орнууд энэ осолд Оросыг буруутгасан ч нотлох баримт олдоогүй юм. Харин Оросууд онгоцыг Украины тал буудан унагасан гэж батлахыг хичээсээр байна. Германы залилангийн хэргийг мөрдөн шалгах хувийн компани онгоцны осолд буруутай этгээдийг олоход 30 сая доллараар туслахаа амласан юм.