Францын ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд унасныг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн баталжээ. Иргэдийн ердөө 13 хувь нь Олландын ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийж гүйцэтгэсэн ажилд сэтгэл хангалуун байна. Сонгогчдын 86 хувь нь ерөнхийлөгчийг дэмжихгүй байгааг долоо хоног тутмын Le Journal du Dimanche сонинд нийтэлсэн судалгааны дүн харуулжээ. Олландын нэр хүнд Ажилчны нам, Зүүн жигүүр, Ногоон намынхны дунд тааруу байна. Харин өөрийн харьяалагддаг Социалист намын гишүүдийнх нь 42 хувь нь түүнийг дэмжжээ. Мөн Францын ерөнхий сайд Мануэль Вальсын нэр хүнд унасан болохыг тогтоосон ажээ. 
























































