Уэльсийн их сургуулийн эмнэлэгт 25 настай Клое Паллен бүсгүй хоёр шүдтэй хүүхэд төрүүлжээ. Бяцхан охины өсөлт хөгжилт хурдацтай явагдсан учир ийнхүү хоёр шүдтэй мэндэлсэн байна. Энгийн хүүхдийн шүд 6 сартайгаас эхлэн ургадаг бөгөөд 3000 төрөлтөд ийм тохиолдол гарч болно гэж эмч нар үздэг. “Би кисерва хагалгаагаар төрсөн болохоор мэдээ алдуулах тариа хийлгэсэн. Гэнэт нөхөр минь охин шүдтэй байна гэж хэлэхэд гайхсан шүү. Анхандаа хүүхдээ хөхүүлэхэд сандарч байлаа” хэмээн Клое ярьжээ. 
























































