АНУ болон Арабын үндэстнүүд зэрэг холбоотнууд Сири дэхь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараар довтолж эхэлжээ. Агаарын довтолгоонд бөмбөгчдөгч онгоц, сөнөөгч онгоц, Томагавк пуужинг ашиглаж байгаа ажээ. Энэхүү довтолгоо нь ерөнхийлөгч Барак Обамагийн Сири, Ирак дахь “Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагааг сулруулж, устгах” амлалтын нэгээхэн хэсэг гэнэ. АНУ өнгөрсөн наймдугаар сараас хойш Иракт явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд 190 удаа агаараар довтлоод байгаа юм. Зэвсэгт дайчид хоёр америк сэтгүүлч, Их Британийн хүмүүнлэгийн ажилтныг цаазалсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид цэргийн ажиллагаа явуулахыг сануулсан байна. АНУ-ын тагнуулын нисэх онгоцууд өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Сирийн нутаг дахь хэт даврагчдын байршлыг судалсан гэнэ.

























































