
Израйлийн пуужин Сирийн онгоцыг Израйлийн хяналтад байдаг агаарын зам руу орж явахад нь буудсан тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Буудуулсан онгоц нь Зөвлөлтөд үйлдвэрлэсэн Миг-21 байлдааны тийрэлтэт хөдөлгүүр байжээ. Энэ заналхийлэл нь хурцадмал байдлыг улам дэвэргэх эрсдэлтэй гэж ажиглагчид эмээж байгаа ажээ. Сүүлийн өдрүүдэд Сирийн Засгийн газар, Аль Нусрагийн фронтын дайчид, Аль-Кайдагийн харгис хэт даврагчдын тулаан ширүүсч, АНУ агаараар довтолж эхэлсэн билээ. Дайнд F-16, F-18 байлдааны онгоц, Роквелл B-1 бөмбөгдөгч, MQ-1 нисэгүй байлдааны онгоц, Томахавк алсын тусгалтай пуужингуудыг ашиглаж байна.

























































