Дэлхийд алдартай "Фэйсбүүк" цахим хуудас ирэх арваннэгдүгээр сараас төлбөртэй болох тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг "Фэйсбүүк"-ийн олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Энэхүү мэдээлэл анх "Nationaltimes" сайтад тавигдсан бөгөөд мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд “Facebook” –ийн санал авах хаягууд руу хэрэглэгчдийн зүгээс маш их гомдол ирүүлж эхэлсэн гэнэ. Тиймээс нэр төрд нь халдаж, олон нийтийн сайтаар худал мэдээлэл цацсан хэмээн " Nationaltimes"-аас нөхөн төлбөр авч, шүүхэд дуудахаа мэдэгдсэн байна.
"Nationaltimes"-ийн нийтлэлд “Фэйсбүүк” ирэх 11 дүгээр сараас эхлэн сар бүр 2,99 долларын хураамж авна хэмээн тус олон нийтийн сайтын үүсгэн байгуулагч Марк Зукерберг мэдэгдлээ хэмээн бичсэн байсан юм.
24tsag.mn

























































