21 настай Жасмин бүсгүй хоёр хөхнийхөө завсар хиймлээр хөх суулгуулжээ. Тэрээр хагалгаа хийлгүүлсэний дараах зургаа YouTube сайтад нийтэлж, олны анхаарлыг татсан байна. Жасмины бичлэгийг үзсэн хүмүүс өвчтэй, тэнэг, мулгуу гэх мэтээр доромжилсон боловч тэр “Баярлалаа. Би ийм хариу үйлдэл үзүүлээсэй гэж бодож байлаа. Үүнээс ч илүү хатуу үг сонсох байх” гэж хариулжээ. Бүсгүй залуусын анхаарлаас хол байх гэсэндээ ийм гаж хагалгаа хийлгүүлсэн гэнэ. Жасмин “Би залуустай дахиж болзохыг хүсэхгүй байна. Хүмүүс намайг гаж гэж бодож байгаа ч нүүрээ будаж, гоё хувцаслахаар хөөрхөн хэвээрээ байгаа биз дээ” гэж ярьжээ. Түүнд хагалгаа хийх саналаас 60 гаруй эмч татгалзсан боловч эцэст нь 20 мянган долларын үнэ ханшаар тохиролцоонд хүрсэн байна.



























































