АНУ “Исламын улс” хэмээх жихад урсгалын бүлэглэлтэй тэмцэхээр Сири, Иракийн газар нутаг руу довтолж байгаа билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн ярьж буйгаар энэ тулаанд 50 гаруй улс нэгдэхээ мэдэгдсэн бөгөөд хэдэн жил сунжрах төлөвтэй байгаа гэнэ. Өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн АНУ-ын цэргийн ажиллагаанаас хойш Ирак руу нийтдээ 200 орчим удаа гал нээсэн байна. Өчигдөр Сири рүү агаараар довтолсны дараа Исламын бүлэглэлийн 70 орчим дайчин, 50 Аль Кайдагийн тулаанч амь үрэгджээ. 
























































