
Мексикийн төв хэсэгт орших Закатекас мужаас машинд шатсан хоёр хүний цогцос олдсоны нэг нь Конгрессын гишүүн Габриэл Гомез Мичел мөн болохыг албаныхан баталжээ. Нөгөө хүн нь Гомезын жолооч Рамос гэж прокурорууд мэдэгдсэн байна. Конгрессын гишүүний намын нөхөд нь энэ хэргийг улс төрийн санаатай аллага гэж үзжээ. Цагдаа нар ч улс төрийн өрсөлдөгчөө буулгаж авах гэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж сэжиглэн шалгаж байна. Мексикийн хар тамхины сүлжээнийхэн орон нутгийн улс төрчдөд халдах явдал байнга шахуу гардаг ч ийм дээд албан тушаалтныг хөнөөж байсан нь ховор юм. Өнгөрсөн сард Аютла хотын даргыг буутай этгээдүүд хороожээ.

























































