Филиппинд төвтэй цэргийн бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард барьцаалан авсан Германы хоёр иргэнийг хорооно гэж заналхийлжээ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг Абу Сайяф хэмээх жижиг бүлэглэл нь барьцааны мөнгө шаардаж, "Исламын улс" бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй эвслийг Герман дэмжиж байгааг буруушаасан байна. Харин Германы тал дэмжлэгээ зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Тэд террорист байгууллагуудыг ард иргэдийг тамлан зовоож, гэмгүй сэтгүүлчдийн толгойг авч, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна хэмээн буруутгадаг. Филиппиний Абу Сайяф бүлэглэл 2004 онд бөмбөг дэлбэлж, 116 хүний аминд хүрсэн юм. 
























































