
Пакистаны Хойд Вазиристаны бүс нутагт АНУ-ын нисэгчгүй байлдааны онгоц гал нээж, найман цэргийг хороон энгийн иргэдийг шархдуулжээ. Энэ талаар Пакистаны тагнуулын эх сурвалж мэдээлэв. Үд дундын өмнөхөн дөрвөн тийрэлтэт зэвсэг иргэдийн амьдардаг суурин руу орж ирсэн гэнэ. Афганистантай хиллэдэг Хойд Вазиристаны бүс нутаг нь Засгийн газрын хяналт султай, омгийнхон амьдардаг газар ажээ. Энд Засгийн газрыг эсэргүүцэгч цэргүүдийн бааз байрладаг. Тиймээс АНУ-ын нисэгчгүй онгоц Узбек цэргийн байшинг оносон гэж нэгэн омгийн ахлагч CNN агентлагт ярьжээ.






















































Сэтгэгдэл (3)