Европын холбооны хууль сахиулах агентлагийн ажилтнууд есөн өдрийн дотор 1000 гаруй хүнийг баривчилж, хамгийн том зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлсэн байна. Үр дүнд нь хууль бус цагаачдад хар тамхи наймаалах, татвараас зугтах, мөнгө хулгайлах гэмт хэргийг илрүүлсэн гэж Европолын захирал Роб Вайнврайт мэдэгджээ. Энэхүү ажиллагаанд 300 хотын 20 мянган хууль сахиулагч оролцож, боомт, нисэх онгоцны буудал, хилийн зурваст шалгалт явуулсан байна. Ингэснээр хүний наймааны золиос болох дөхсөн 30 Румын хүүхдийг аварч, 100 гаруй кг кокаин, героины худалдааг зогсоожээ. Гааг дахь Европолийн захиргаанаас уг гэнэтийн шалгалтыг хийсэн бөгөөд цаашид мөн үргэлжлүүлэхээр болсон ажээ.





















































