Мит Эван хэмээх найман настай, эгдүүтэй жаал дэлхий дээрх хамгийн гоё ажлыг эрхэлдэг нэгэн байж магадгүй. Тэрээр EvanTubeHD хэмээх гэр бүлд ээлтэй YouTube сувгийн видео болон хүүхдийн тоглоомыг сурталчилж, нүүр царай нь болжээ. Эваны оруулсан видео бүрийг нэг сая гаруй хүн үзэж, жилдээ 1,3 сая долларын орлого олдог. Тоглоомнуудын танилцуулгаас гадна хүүхдүүдэд сонирхолтой бичлэгүүдийг оруулдаг байна. Мөн тоглоомны зар сурталчилгаануудаа зарж, борлуулдаг гэнэ. Эваны аав, эгч хоёр нь бичлэгүүдийг хийхэд тусалдаг ажээ.



























































