Израйлийн загвар зохион бүтээгч Эли Тахари ‘iPhone даашинз’ хэмээх бүтээлийг урлажээ. Тэрээр хар торгон материалтай даашинзан дээр 50 гаруй iPhone утсыг тусгай технологиор хийсэн утсаар оёсон байна. Эдгээр гар утаснуудаар ярих боломжгүй хэдий ч брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа гэдгээрээ бусдаас онцгойрох зорилготой гэнэ. Уг бүтээгдэхүүнийг 2015 оны хавар Elie Tahari Vault нэрээр Манхэттэн дүүрэгт нээнэ.





























































