Парисын давж заалдах шүүх Францын экс-ерөнхийлөгч хариуцагч нь болсон авлигын хэргийн мөрдөн байцаалтыг зогсоосон тухай Agence France-Presse мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт Саркози улс төрд эргэн ирж буйгаа зарласан юм. Тэрээр “Ард түмний хөдөлгөөний холбоо” намын даргын төлөө өрсөлдөнө гэсэн байна.2007 онд Саркози Ерөнхийлөгчийн сэнтийд суухын тулд сурталчилгаандаа ашиглахаар тэрбумтан эмэгтэйгээс 150 мянган евро хууль бусаар авсан гэх үндэслэлээр шалгуулж байжээ. Францын хууль ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшигч хувь хүнээс нэг удаа 4.6 мянган еврогоос дээш хандив авахыг хориглодог юм байна.





















































