АНУ-ын арми “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчдыг буулган авахаар Сирийн газар нутаг руу агаараар довтолж байгаа билээ. Терроризмын эсрэг хөтөлбөрийн хүрээнд хэт даврагчдын хяналтанд орсон Сирийн газрын тос баяжуулах 12 ордыг чөлөөлөхөөр гэнэт довтолжээ. “Жерибе” орд руу зэвсгээр довтолсны дараах зургууд хэвлэлд нийтлэгдсэн байна. Энэ жижиг орд нь өдөрт 300-500 баррель нефть боловсруулдаг ажээ.


Пентагоны төлөөлөгч, адмирал Жон Кирби цэргийн ажиллагааны зорилго нь исламын дайчдыг устгахын зэрэгцээ хар зах дээр наймаалж, мөнгө босгож буй нефтийн орд газруудыг нь буцаан авах гэж мэдэгджээ. АНУ-ын цэргийн ажиллагаанд 40 гаруй улс нэгдэхээ мэдэгдээд байгаа. Энэ хооронд Исламын дайчид Кобане сууринг хэдэн өдрийн турш бүсэлж, зэргэлдээх тосгодыг хяналтандаа авч байна.

























































Сэтгэгдэл (2)