Украины ерөнхийлөгч Пётр Порошенко дайны хамгийн аюултай үе дуусгавар болж, шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг ирсэнийг сануулав. Тэрээр авилгалтай тэмцэхийн зэрэгцээ байнгын цэрэг, армийн тоог өсгөх зорилт тавьжээ. Энэ төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд батлан хамгаалахын салбарын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас 5 болгон нэмэгдүүлэх юм байна. Мөн нийт армийн бие бүрэлдэхүүний дөнгөж 2,8 хувь мэргэжлийн цэрэг байгаа одоогийн үзүүлэлтийг 8 болгон өсгөх ажээ. Мөн Оросоос нийт байгалийн хийн 60 хувийг импортолж байгааг 30 болгон бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Порошенкогийн шинэчлэлийн эцсийн зорилго нь Украиныг зургаан жилийн дотор Европын холбооны бүрэлдэхүүнд оруулах бэлтгэлийг хангах юм. 

























































Сэтгэгдэл (1)