
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзахдаа Газын бүтээн байгуулалтад тусална гэдгээ амлажээ. Хамас бүлэглэл, Израйлийн арми хоорондоо 50 өдөр тулалдсаны уршгаар Газар дундын тэнгисийн зурвасыг балгас болгосон юм. Палестины Засгийн газрын тооцоолсоноор бүтээн байгуулалтад 7,8 тэрбум доллар зарцуулахаар байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс нь 2,5 дахин их мөнгө ажээ. Эвдэрч сүйдсэн барилгуудыг сэргээн босгоход 2,5 тэрбум, эрчим хүчний эх үүсвэрийг засахад 250 сая доллар зарцуулна.





















































