
Хятадын Шинжиан-Уйгурын автономит районы Луньтай аймагт хийгдсэн цуврал дэлбэрэлтээр амиа алдсан хүний тоо 50 болов. Сүүлийн хагас жилийн дотор засгийн төлөө тэмцэж байгаа террористууд Шинжааны 300 орчим хүний аминд хүрчээ. Хятадын эрх баригчид Уйгуруудыг халдлагад буруутгаж, хоморголон баривчилж байгаа. Харин Уйгур үндэстнүүд ялгаварлан гадуурхсан Хятадын дэглэм нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хүчирхийлэл үйлдэх шалтгааныг бий болгож байгаа гэж тайлбарлав. Куньмин, Урумчи хотуудын иргэд байнгын түгшүүртэй амьдрах болжээ.






















































Сэтгэгдэл (1)