Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгч, түргэн тусламжийн ажилтан, ариутгагч, цагдаа зэрэг 2500 хүн архаг өвчтэй болжээ. Тухайн үед ажиллаж байсан Ховард Бишофф, Роберт Ливер, Даниэл Хегланд нарын гурван гал сөнөөгч хорт Дэлхийн худалдааны төв нуран унахад ялгарсан бодисонд хордож, хорт хавдраар нэг өдөр нас барлаа. Тэдний үхэл 13 жилийн өмнөх аймшигт явдлын хор хөнөөлийг дахин сануулж байна. Яаралтай тусламж үйлчилгээ хүргэж явсан мянга мянган ажилчид өнөөдөр амьсгалын замын өвчтэй болжээ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь 40-60 насныхан байгаа бөгөөд террорист халдлага, хорт хавдрын хооронд ямар харилцан хамаарал байгааг эрдэмтэд судлаж байна. “Агаар мандалд цацагдсан хор хэдэн сарын дараа ч гэсэн хадгалагдсаар байдаг” гэж Гал сөнөөгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Жэймс Лемонда хэлжээ.

Конгресс дээрх хүмүүст нийтдээ 2,78 тэрбум долларын нөхөн олговор өгөх шийдвэр гаргасан юм. Тухайн үед Нью-Йорк хотын 343 гал сөнөөгч ажиллаж байсны 89 нь өвчний улмаас хорвоог орхижээ. Лемонда ерөнхийлөгчийн хэлж буйгаар ахмад, батальоны дарга, эрүүл мэндийн ажилтан, хянан шалгах хорооны ажилтан зэрэг хүмүүс ясны, хоол боловсруулах замын, бүдүүн гэдэсний хорт хавдартай болсон ажээ. Есдүгээр сарын 11-ний халдлагаар 2977 хүн нас барсаны 414 нь тусламжийн ажилтнууд байлаа. Тэдний дотор гал унтраах бригадынхан цөөнгүй байсан юм.


























































Сэтгэгдэл (1)