Талибан бүлэглэлийн цэргүүд Афганы 12 иргэнийг цаазалсаны дийлэнх нь цагдаа нарын гэр бүлийн гишүүд байжээ. Тэд Афганистаны нийслэл Кабул хотоос 100 орчим км-ийн зайтай, алс бөглүү тосгодод халдлага үйлдэж, долоо хоногийн дотор 60 гаруй хүнийг хороосон ажээ. Афганы Засгийн газар энэ оны сүүл гэхэд гадаадын цэрэг дайчдыг нутгаасаа гаргах төлөвлөгөө хэрэгжүүлсэний дараа ийнхүү харгис авирлах болсон юм. Талибанууд Нато-гийн цэрэг байршаагүй алс бөглүү газрыг байгаа болгож, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хороож байна. Афганы цэрэг, зэвсэгт хүчнээс өшөө авч буй нь энэ юм. Харин Афганы шинэ ерөнхийлөгч Ахмади Талибануудтай тулалдаж, иргэдийг гэнэтийн дайралтаас хамгаална гэдгээ амлажээ. Гэвч Талибанууд энгийн иргэдийг барьцаалах нь улам ихэсч байгаа тул нөхцөл байдал аюултай хэвээр гэж хүний эрхийг хамгаалагчид санаа зовниж байна.






















































Сэтгэгдэл (3)