Украины хоёр дахь том хот болох Харьковт байрлах Болшевик хувьсгалын удирдагч Владимир Лениний аварга хөшөөг уурлаж хилэгнэсэн 100 гаруй үндсэрхэг үзэлтнүүд нураажээ. Коммунизмын бэлгэ тэмдэг болсон энэ хөшөөг нураан унагахыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Хөшөөг нураасан нь Оростой харилцахыг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл гэнэ. Хэт үндсэрхэг үзэлтнүүд өнгөрсөн цагийг санагдуулж буй коммунист удирдагчийн хөшөөг нураан унагасныхаа дараа баярлаж, хашгиралдаж байв. Тэд Украины бэлгэдэл болох цэнхэр, шар өнгийн оронд улаан, хар өнгийн далбаа барин эсэргүүцлээ илэрхийлжээ.





























































Сэтгэгдэл (5)