Хонконгийн “Төвийг эзэл” хэмээх хөдөлгөөнд нэгдсэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, халуун чинжүү цацан жагсаалыг тараахыг хичээж байна гэж “BBC” агентлаг мэдээлсэн байна.
Хонконгийн цагдаагийн газраас ням гаригийн байдлаар жагсаалд оролцсон 78 хүнийг баривчилсан гэжээ. Мөн эсэргүүцлийн жагсаалд оролцож буй сурагчдыг гэртээ харихыг уриалж даваа гарагаас эхлэн гол замыг хаан жагсаж буй хүмүүсийг хүчээр тараана гэдгээ мэдэгдсэн байна.
Тэд бүх нийтийг оролцуулсан, ардчилсан сонгууль явуулахыг уриалан тэмцэж байна. Хятадын Засгийн газар 2017 он гэхэд Хонконгийн удирдагчийг шууд сонгуулиар тодруулдаг болно гэдгээ амласан юм. Гэвч нэр дэвшүүлэх хорооноос сонгогдсон хоёроос гурван төлөөлөгчөөс сонголтоо хийхээр болсон нь амлалтаа биелүүлээгүй хэрэг гэж ардчилагчид үзэж байна. Тиймээс тэмцэгчид Хонконгийн сонгогчдын сайшаагаагүй нэр дэвшигчийг жагсаалтаас хасдаг байхыг Хятадын талаас шаардав.