
Туркийн Засгийн газар сургуулийн сурагчдын шивээс, цоолтуур хийхийг хоригложээ. Мөн үсээ будуулж, нүүр будах, сахал тавихыг хориглож байгаа тухай Засгийн газрын хэвлэлд нийтэлсэн байна. Харин энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл хүлээлгэх тухай дурдаагүй ажээ. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд багаас нь анхаарч буй хэлбэр гэнэ. Туркийн ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоган “Боловсрол бол хүүхдийн хөгжилд зориулагдаж, тэднийг хамгаалах ёстой. Энэ шийдвэр нь хүүхдийн төлөвшилд нөлөөтэй” хэмээн ярьжээ.


























































Сэтгэгдэл (1)