Аль-Кайдагийн салбар бүлэглэл Йемен дэхь АНУ-ын Элчин сайдын яам руу тийрэлтэт зэвсгээр халджээ. Энэхүү халдлагын улмаас хамгаалалтын ажилтнууд шархадсан байна. Гэмт этгээдүүд M72 хэмээх танк эсэргүүцэх чадвартай пуужингаар гал нээсэн бөгөөд элчин сайдын яамнаас 200 метрийн зайтай газардсан ажээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Жавф мужид АНУ-ын нисэгчгүй байлдааны онгоц хүүхэд, эмэгтэйчүүдийг хүнд шархдуулсаны өшөөг авч дээрх халдлагыг үйлдсэн гэнэ. АНУ нь Йемен зэрэг орнуудад Аль-Кайдагийн дайчдын үйл ажиллагааг зогсоохын тулд нисэгчгүй байлдааны онгоцыг тогтмол ашигладаг. 
























































