Иракийн 12-18 насны хөвгүүд амьдрахын
эрхэнд хэт даврагч бүлэглэлийн дайчин болохыг
зөвшөөрч байгаа гэж тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади хэлжээ. Тус бүлэглэл Ирак, Сири, Йорданд хяналтаа
тогтоохын тулд дайчдынхаа тоог нэмэх бодлого явуулж байгаа аж. Тиймээс
өсвөр насны хөвгүүдийг хулгайлахаас гадна, итгэлцлийн гэрээний журмаар
дайчнаараа элсүүлж байгаа гэнэ. Хэт даврагчдын Бакар аль-Багдади өөрийн хүсэлтээр нэгдсэн хөвгүүдийн гэр бүлд
мөнгөн туслалцаа үзүүлдэг ажээ. Тиймээс хөвгүүд гэр бүлээ тэжээхийн
эрхэнд тус бүлэглэлийн дайчин болохыг зөвшөөрдөг байна. НҮБ-ын мэдээлсэнээр Иракт сүүлийн хоёр
жилийн хугацаанд 700 мянган иргэн мөнгө олохын тулд донор болсон гэв.
Тэдний эрхтэнг худалдаалж авдаг АНУ, Британийн 50 гаруй иргэнийг
саатуулсан билээ. Гэмт этгээдүүд донор болохыг зөвшөөрсөн Ирак иргэдэд
100-300 доллар төлдөг байжээ.
1























































Сэтгэгдэл (1)