
АНУ-д Уолтер Моррисон хэмээх этгээд 160 мянган долларын үнэтэй очир эрдэнэ хулгайлан авч явж, 20 долларын үнэтэй уут каннабисаар сольсон хэрэг гарчээ. Шүүхийн баримтад дурдсанаар 20 настай Уолтер Аризоно мужийн нисэх буудал дээрх ачааны онгоцоос цүнх хулгайлан авч явсан гэнэ. Тэрээр цүнхийг дүүрэн мөнгөтэй гэж бодтол ганцхан очир эрдэнэ байжээ. Уолтер удалгүй баригдаж, очир эрдэнийг эзэнд нь буцаан өгсөн ажээ.






















































