Хятадын Юнань мужийн нийслэл Чангша хотноо Жиан Ян, Хуан Бо хэмээх хосууд тун өвөрмөц байдлаар хуримлажээ. Тэд хуримандаа дөрвөн дугуйт унадаг дугуйг хөлсөлсөн байна. Мөн хуримын цувааг дугуйн багийнхан дагалдан явж, баяр хүргэжээ. Хосууд тансаг автомашин хөлслөхийн оронд байгальд ээлтэй, ухаалаг байдлаар хуримлахаар шийдсэн гэнэ.




























































