Хятадын эрх баригчид ирэх аравдугаар сарын 1-нд эхлэх үндэсний баяраас урьтаж, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар Бээжин хотноо терроризмын эсрэг туршилтыг эхлүүлжээ. Тянь-Ань Миний талбай, төмөр замын болон нисэх онгоцны буудал зэрэг 22 газар хутгатай халдлага гарсан үед иргэдийг хэрхэн хамгаалах талаар сургуулилт явуулж байна. Энэхүү сургуулилтад 1000 гаруй цагдаагийн албан хаагч оролцож, шуурхай байдлыг хангаж ажиллахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд Хятадын төв талбайд жип машинтай террористууд зургаан хүний аминд хүрсэний дараа 10 дахь удаагаа сургуулилт хийгээд байгаа нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногт Юнань мужийн шүүх тэсрэх бөмбөг хийж, жихад бүлэглэл үүсгэхийг завдсан дөрвөн этгээдэд ял оноожээ.






















































