АНУ-ын Флорида мужийн Миами хотын шөнийн клубт өсвөр насны хүүхдүүд хоорондоо буудалцаж, 15 хүнийг шархдуулжээ. Гэрчүүдийн ярьж буйгаар “The Spot” шөнийн клубт дандаа 11-25 насны 100 орчим залуус цугларсан гэнэ. Түргэн тусламжийн ажилтнуудыг хүрч ирэхэд хохирогчдын дийлэнх нь ташаа, хөлөндөө буудуулсан байжээ. Энэ хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа бөгөөд буудалцаан юунаас болсон, яагаад нэг дор олон залуус цугларсан шалтгаан нь тодорхойгүй байна. “The Spot” клуб нь гурван долоо хоногийн өмнө үүд хаалгаа нээсэн ажээ. 1992 онд Миами хотын “Taste of the Island” ресторанд дээрэмчид буудалцаж, дөрвөн хүн амиа алдан 18 хүн шархадсан юм. 
























































