Филиппин, Америкийн цэргүүд газар нутгийн маргааны гол цэг болсон Өмнөд Хятадын тэнгисийн орчимд жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилтаа эхлүүлэв. Энэхүү сургуулилтыг хоёр орон зүүн өмнөд Азийн бүс нутагт зөрчил гарвал бэлэн байх үүднээс хамтран зохион байгуулдаг юм. АНУ, Филиппиний 5000 орчим цэрэг 11 өдрийн сургуулилтад оролцож байна.
Филиппин нь Өмнөд Хятадын тэнгисээс болж Хятадтай газар нутгийн маргаан өрнүүлдэг. Өмнөд Хятадын тэнгис нь эрчим хүчний эх үүсвэр бөгөөд жилд 5 тэрбум долларын усан тээврийн худалдаа явагддаг учир Бруней, Малайз, Тайван, Вьетнам зэрэг орнууд өөрсдийн газар нутаг хэмээн маргалддаг билээ.






















































